БНФУ-ын Засгийн газар, Энэтхэг улсад төвтэй Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл олон улсын байгууллага хамтран Франц улсын Нийс хотноо “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц. Эргийн бүс нутгуудад гамшигт тэсвэртэй ирээдүйг бий болгох нь” сэдэвт олон улсын хуралд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хурандаа П.Чимэдцэрэн оролцоод ирлээ.

НҮБ-аас Уур амьсгалын өөрчлөлтийн талаар 2019 онд зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд санаачлан Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл(CDRI)-ийг байгуулсан. Энэхүү эвслийн гишүүнээр 47 орон нэгдсэн бөгөөд нэг нь Монгол Улс юм. Тус эвсэл нь “Ирээдүйн гамшиг болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг байгуулахад системтэйгээр дэмжлэг үзүүлэх. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн Парисын гэрээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан байх” гэж зорилгоо тодорхойлсон байдаг.
Энэ сарын 06-08-ний өдрүүдэд болсон тус хуралд гишүүн 46 улсын, 80 гаруй төлөөлөгч оролцож, эргийн бүс нутгийн гамшигт тэсвэртэй ирээдүйг бий болгох, тэр дундаа жижиг арлын хөгжиж байгаа орнуудын уур амьсгалаас үүдэлтэй аюулын үед эдийн засгийн тогтвортой байдал, экологийн тэнцвэртэй байдлыг хангах талаар санал солилцлоо.
Мөн "Далайн эрэг орчмын дэд бүтцийн гамшигт тэсвэртэй байдал", "Хөгжиж буй жижиг, арлын орнуудад санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох нь", "Гамшгийг даван туулахад өгөгдөл, технологийг ашиглах нь", "Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн төслийг идэвхжүүлэх нь" зэрэг сэдвүүдийн хүрээнд үндсэн илтгэл хэлэлцүүлж, тухайн сэдвээр хэлэлцүүлэг өрнөх хэлбэрээр зохион байгуулагдсан юм.
2025/06/19
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/06/19
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/06/19
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.