Говийн болон хангайн бүсийн Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас говийн болон хангайн бүсийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудын  Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч нарын сургалтыг энэ сарын 18-19-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт зохион байгууллаа.

Сургалтад Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Доррноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн нийт 40 орчим  салааны захирагч хамрагдсан юм.

Гал түймэр унтраах үед хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангуулах асуудал, үр дүнтэй удирдлага ба нөлөөлөл, гал түймэр унтраах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, гал унтраах автомашины бэлэн байдал, ашиглалт, гал түймэр унтраах хайгуул, зохион байгуулах,  амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах, гал түймрийн үеийн агаарын солилцоо, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, анхаарах асуудал сэдвийн хүрээнд онолын мэдлэг олголоо.

Тактикийн дууриалган үзүүлэх дадлага сургууль, утаат орчинд гал түймэр унтраах хайгуулын ажиллагаа зохион байгуулах, гал түймэр унтраах автомашины хөөрөг ажиллуулах,  амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дадлага хийж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн, харилцан туршлага, дадлагаа хуваалцлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.