Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ын эзэн боллоо

A- A A+

Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ойн энэ өдөр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг  НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Ганзориг хүртэж, 25 сая төгрөгөөр шагнагдлаа.

Дэслэгч Д.Ганзориг нь 2004-2018 онд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид  гал сөнөөгчөөр 14 жил, 2018-2024 онд тус ангид салааны захирагчийн туслахаар 6 жил, 2024 оноос тус ангийн салааны захирагчаар томилогдон Онцгой байдлын албанд 21 дэх жилдээ ажиллаж байна.

Тэрээр  сүүлийн 3 жил хугацаанд 886 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 245 хүний амь нас, аж ахуй нэгж байгууллагын 2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, 100 гаруй хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн Говь, Шангрила, УИД, Гэр хаус, “Айвко” , Нийслэл, “Биг” зэрэг томоохон худалдааны төвд гарсан гал түймэрт ажиллаж,  3 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, хамт олноо манлайлан ажилласан байна.

 Бүгд найрамдах Өмнөд судан улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMMISS” ажиллагаанд 2020-2021 онд онд үүрэг гүйцэтгэсэн шилдэг алба хаагчдын нэг юм.

Түүнчлэн 2005 оноос хойш Онцгой байдлын байгууллагын Гал унтраах техник спортоор тасралтгүй хичээллэж, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, ОУХМ цол хүртсэн спортлог алба хаагч билээ.

 Тэрээр 2023 онд Турк Улсын Истанбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын 18 дахь удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч, 2024 онд БНХАУ-ын Харбин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах Гал унтраах техникийн олон төрөлт спортын 19 дэх удаагийн тэмцээний Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, 4х100 метрийн буухиа төрөлд Монгол Улсын дээд амжилтыг тогтоосон юм.

Дэслэгч Д.Ганзориг нь 2024 онд Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдэг, НОБГ-ын “Шилдэг бүлэг”-ийн даргаар тус тус тодорсон. Түүний хань Ц.Өсөхжаргал нь нийслэлийн I төрөх эмнэлэгт эх баригчаар ажиллаж байна.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.