Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, ахмадуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа

A- A A+

Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, тус аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр аймгийн Иргэний хамгаалалт, байгалийн гамшигтай тэмцэх салбарт 30 жил шүхэрчин аврагчаар ажиллаж 1300 удаагийн гамшгийн болон дадлагын буулт хийсэн ахмад настан Ц.Баярааг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан Н.Жамсранбазар, Д.Чимэдцогзол, М.Эрхэмбаяр, Г.Жаргалсайхан, Л.Батбаатар, Ч.Бямбажав, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, хурандаа Р.Болдбаатар нарыг “ Цэргийн гавьяаны одон”-оор тус тус шагналаа.

Шагнагдсан ахмадуудад Архангай аймгийн ИТХ-ын дарга  П.Гомбодорж баяр хүргэн үг хэлж, ахмадууд залуу насны эр зоригоор ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж явсан дурсамжаа хуваалцан, дуу хоолой болон ажиллаж байгаа Монгол цэргийн нэгдсэн холбооны хамт олонд талархал илэрхийлсэн юм.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж байсан тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад ажилтнуудынхаа идэвх, санаачлага, урам зоригийг сэргээж, нийгмийн идэвхтэй харилцаанд татан оролцуулах зорилгоор тэднийг төрийн одон медальд тодорхойлох, санал уламжлан шийдвэрлүүлэх ажлыг Монгол цэргийн нэгдсэн холбооноос тогтмол зохион байгуулдаг билээ.

Эх сурвалж: Монгол цэргийн нэгдсэн холбоо

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.