“Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагаа”-ны сургалтыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагаа”-ны агаарын сургалт, дадлагыг энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

БНФУ-ын Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауман, тус ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр нар  удирдан зохион байгуулж байгаа тус сургалтад  ангийн  нисгэгч, инженер, аврах ажиллагааны мэргэжилтэн, эмч, сувилагч нар хамрагдсан юм.

Сургалт, дадлагыг ЕС-145 C2 загварын, МТ-1111 улсын дугаартай агаарын хөлгөөр “Заан Тэрэлжийн бэлчир”-ийн бүсэд зохион байгуулсан нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, агаарын хөлгөөр эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, олон улсын туршлагыг нутагшуулахад чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог байлаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.