Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 63 дугаар тушаалын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын албанд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, дүнгийн хурлаа хийлээ.

Эхний шатанд “Цуглар дохио”-оор Шуурхай штаб, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Геологийн cудалгаа-шинжилгээний төв ТӨҮГ, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нийт 262 ажилтан, алба хаагчийг цуглуулж, хүн нэг бүрийн бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгсэл болоод автомашин, тусгай зориулалтын багаж, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгасан юм.

Харин II шатанд Аж үйлдвэр, эрдэс баялгийн улсын алба, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Геологийн cудалгаа-шинжилгээний төв ТӨҮГ, Багануур ХК-д ерөнхий 12, нарийвчилсан 24 үзүүлэлтээр гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, холбооны бэлэн байдал, болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлж, дүгнэсэн байна.

Дүнгийн хурлын үеэр ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Эрдэс баялгийн салбар-Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриаг дэвшүүлэн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажилласныг онцлоод, цаашид эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, ажилтан, алба хаагчдын бүх шатны оролцоог хангах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгалаа.

2025/06/04
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/06/04
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/06/04
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.