БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

A- A A+

БНСУ-ын Тэгү хотноо тавдугаар сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Галын болон аюулгүй байдлын олон улсын үзэсгэлэн”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Тус үзэсгэлэнд 40 орны 389 компани оролцож, 1397 үзэсгэлэнгийн талбайд сүүлийн үеийн техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг боловсронгуй болгох олон улсын туршлага, шийдлийг хуваалцсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр Онцгой байдлын ерөнхий газар болон БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газар хооронд “Гамшгийн хариу арга хэмжээний хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан онцлог үйл явдал боллоо.

Мөн төлөөлөгчид үзэсгэлэнгийн хүрээнд Сөүл хотын Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн төв, Гёнги мужийн Галын албаны академи, Иргэдэд зориулсан аюулгүй байдлын сургалт, арга зүйн төв, Үндэсний аврах алба зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсон юм.

Түүнчлэн БНСУ-ын Галын хүрээлэнгээс зохион байгуулсан олон улсын семинарт оролцож, оролцогч олон улс орон, байгууллага, компаниуд сүүлийн үеийн судалгаа, технологийн шийдэл, шинэ хандлагыг танилцуулсан нь гамшгаас хамгаалах салбарт шинэлэг санаа, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн чухал уулзалт болсныг онцолж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.