ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар АНУ-ын Номхон далайн нэмэлт хүчний бүлгийн удирдагч, хошууч Римрот тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2025.06.02/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд АНУ-ын Агаарын хүчинтэй хамтран наймаас арванхоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа “Агаараас аврах ажиллагааны дадлага сургалт”-ын талаар санал солилцсон юм.
Тус дадлага сургалтын үеэр танхимын болон эмнэлгийн яаралтай тусламж, өндрөөс аврах ажиллагааны сургалтуудыг зохион байгуулах бөгөөд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдана.

Мөн Онцгой байдлын ерөнхий газраас үе шаттайгаар зохион байгуулж байгаа “Аврагч-гал сөнөөгчийг мэргэшүүлэх сургалт”-д АНУ-ын эмнэлгийн яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийг оролцуулж, туршлага судлах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

2025/06/02
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2025/06/02
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2025/06/02
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.