Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засвар үйлчилгээний мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас Онцгой байдлын байгууллагын амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчны сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Гал түймэр унтраах, аврах ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн 70 орчим алба хаагч хамрагдсан юм.

Химийн ослын үед авах арга хэмжээ, төрийн албан хаагчийн ёс зүй, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй,  гал унтраах аврах, ажиллагааны үеийн сэтгэлзүйн бэлтгэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олголоо.

Мөн амьсгалын бие даасан төхөөрөмжийг задлах, цэвэрлэх дадлага, даралтат сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, хүндрүүлсэн нөхцөлд, утаат орчинд галын хайгуул хийх, утаат орчинд алба хаагчдыг амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллуулах сургалт, дадлагыг ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах-09 дүгээр ангийг түшиглэн зохион байгуулсан юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медалийг хүртлээ

Тэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сар дэлхийн түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо

Туйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна

Үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээний уялдаа, зохицуулалтын талаар мэдлэг, туршлагаа солилцлоо

Тус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.