ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас баруун бүсийн анги, байгууллагын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын сургалтын энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Говь-Алтай, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Өвөрхангай аймгийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын 20 орчим алба хаагч хамрагдсан юм.

Төрийн албан хаагчийн ёсзүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхаарах асуудал, гал түймрийн улсын хяналт шалгалтын цахим бүртгэл мэдээлэл, анхаарах асуудал, гал түймрийн хэрэг шийдвэрлэлтэд тулгамдаж байгаа асуудал сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, барилга байгууламжид хяналт, шалгалтыг газар дээр нь хийж, туршлага, мэдээлэл солилцлоо.

2025/05/29
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/05/29
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна
2025/05/29
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ