Монгол улсад Нисэх хүчин үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан төрийн цэргийн байгууллагуудын ёслолын жагсаал боллоо.

Ёслолын жагсаалд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан эрэгтэй хайрцаг, Үндэсний аврах бригадын Үлээвэр найрал хөгжмийн хамт олон оролцсон юм.

Мөн ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэрэгтэйгээр оролцохын зэрэгцээ алба сурталчлах арга хэмжээнд үйл ажиллагаагаа танилцууллаа.

Түүнчлэн ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толилуулсан юм.

2025/05/26
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/05/26
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна
2025/05/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ