Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчид IV зэргийн үнэмлэхээ гардан авлаа

A- A A+

ОБЕГ-аас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, түүний харьяа “Гүн нуур дахь сургалтын төв” болон тус аймгийн Усан спорт сургалтын төвийн Усан сан (бассейн)-г түшиглэн зохион байгуулсан “Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч”-ийн анхан шатны буюу IV  зэргийн нормативыг амжилттай биелүүлсэн алба хаагчдад үнэмлэх гардууллаа.

Мөн алба хаагчдад “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”, “Шумбагчийн хувийн дэвтэр”, “Шумбагчийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг олгосон юм.

Энэ сарын 04-23-ний өдрүүд болсон тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 52 алба хаагч хамрагдаж, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метрт уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ