Эрчим хүчний улсын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олголоо

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас  Эрчим хүчний улсын алба  буюу Эрчим хүчний яаманд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд Эрчим хүчний яам, түүний салбаруудын гамшгаас хамгаалах штабын болон мэргэжлийн ангийн 160 гаруй удирдлага, ажилтнуудад зориулсан танхимын сургалтыг зохион байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэг олголоо. 

Сургалтаар Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, команд штабын сургуулийн бодлого, үйл ажиллагаа, зохион байгуулалт, байр зүйн зураг хөтлөх, ач холбогдол, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, анхаарах асуудал, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, улсын албаны бүтэц зохион байгуулалт сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням команд штабын сургууль болон албаны гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг анхаарууллаа. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.