Алба хаагчдыг 12 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоонд хамруулж байна

A- A A+

Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх хүрээнд эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд жил бүр хамруулдаг.

Энэ хүрээнд ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын Эрүүл мэнд, сэтгэл зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбарын нийт 407 алба хаагчийг 12 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношлогоонд хамруулаад байна.

Ажлын хэсэг Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бөгөөд өвчлөлийн судалгааг бүсчилсэн байдлаар гаргаж, тэргүүлэх чиглэлийн өвчлөлийг бууруулах урт болон богино хугацааны эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.