Гамшгийн бэлэн байдлыг хангах өнөөгийн тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх аудитыг эхлүүллээ

A- A A+

Үндэсний аудитын газраас гамшгийн бэлэн байдлыг хангах өнөөгийн тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх гүйцэтгэлийн аудитыг өнөөдөр эхлүүллээ. 

Тус газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд аудитыг нээж, төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. 

Энэ аудитын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль болон тэдгээртэй уялдуулан батлагдсан төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, зохион байгуулалтын арга хэмжээний 2023-2025 оны үр дүнг хамруулж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бэлэн байдалд дүн шинжилгээ хийж, тайлан, бусад нотлох баримт материалыг үндэслэл болгон аудитыг гүйцэтгэх юм.  Гаргасан дүгнэлт, боловсруулсан зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилт чиглэгдэж байна. 

Аудитад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шадар сайд, ОБЕГ болон бусад холбогдох байгууллагыг хамруулах бөгөөд аудитын тайланг энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөөд байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ