Эртнээс төлөвлөж, бүх шатанд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын штабаас 21 аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийг хамруулсан цахим хурлыг зохион байгууллаа.

Хурлаар аймаг, нийслэл, сум дүүргийн Ажиллагааны удирдлагын штабын үйл ажиллагааг идэвхжүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллүүдийг татан оролцуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан төлөвлөж, зохион байгуулалтын арга хэмжээг бүх шатны Засаг дарга, нутгийн захиргааны байгууллагыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахыг анхаарууллаа.

Мөн  аймаг, сум, багийн түвшинд үер усны аюулын эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж, үерийн аюул, усны осол тохиолдож болзошгүй газруудад урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг, усны гүнийг заасан тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, шинэчлэх, хүн олноор цугладаг газруудад хаалт, хашлага хийх, тор татах, гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулах, аврах цагираг, хөвөгч, татлага, олс зэргийг байрлуулах зэргээр урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгалаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.