ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовскаг өнөөдөр /2025.05.15/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд “Монгол Улсын Зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ болон тэмцэх чадавхын стратегийн бодлогын зөвлөмж”-ийг олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний огноо, зохион байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөний талаар санал солилцсон юм.
Мөн ОБЕГ-ын зүгээс тус арга хэмжээг амжилттай зохион байгуулахаас гадна цаашид хамтран ажиллах боломж, дэмжлэг үзүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх сонирхлоо илэрхийллээ.
2025/05/15
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/05/15
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна
2025/05/15
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ