ОБЕГ-ын Улсын нөөцийн газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, мөн сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гамшиг судлалын төв хамтран “Улсын нөөц-60 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 06 дугаар сарын зургадугаар сарын 18-нд зохион байгуулна.
Улсын нөөцийн эрх зүйн орчин, бараа материалын бүрдүүлэлт, хадгалалт, логистикийн чиглэлээр шинжлэх ухааны үндэстэй судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг идэвхжүүлэх, үр дүнг үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, инновац, нэвтрүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улсын нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд судалгаа эрдэм шинжилгээний үндэстэй дэмжлэг үзүүлэх зорилготой тус хуралд оролцогчдын материалыг зургадугаар сарын 09-ний өдрийн 12:00 цаг хүртэл kh.tserenpil@nema.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд улс, орны аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийж байгаа их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүд, судлаачид, ахисан түвшний суралцагчид болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцох боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

2025/05/13
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/05/13
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна
2025/05/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ