“Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний байдалд хийсэн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлж, нийтлүүллээ

A- A A+

ОХУ-ын Москва хотын И.М.Губкиний нэрэмжит Үндэсний судалгааны их сургуулиас зохион байгуулсан "Газрын тос ба хий-2025" олон улсын форумд ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд хурандаа С.Байгалмаа оролцлоо.

Тус форумд газрын тосны геологи, эрэл хайгуул, өрөмдлөг, орд ашиглалт, олборлолт, боловсруулалт, газрын тосны боловсруулалтын хими технологи, инженерчлэл, экологийн өнөөгийн чиг хандлага, газрын тосны байгууламжийн автоматжуулалт, загварчлал, эрчим хүчний хэмнэлт, эдийн засаг: нөөц, технологи, инновац, эрчим хүчний салбарын аюулгүй байдал гэсэн сэдвийн хүрээнд салбар хуралдаануудыг зохион байгуулсан байна. 

Доктор (Ph.D), дэд хурандаа С.Байгалмаа нь тус олон улсын форумын “ОХУ-ын газрын тос, хийн салбарт тулгамдсан асуудал”  шинжлэх ухаан, техникийн салбар хуралдаанд оролцож, “Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний байдалд хийсэн шинжилгээ” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлж, нийтлүүллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ