БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хил орчмын бүс нутгийн Онцгой байдлын удирдлагын хилийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох механизм бий болгох чуулга уулзалтад ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, дэслэгч Б.Ариунбат нар оролцлоо.
Энэ үеэр Монгол улсын хил орчмын гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг оролцогчдод танилцуулсан бөгөөд тус уулзалтад 9 орны 30 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Төлөөлөгчид БНХАУ-ын Шанхай хотын Гал түймэр унтраах-аврах ангийн үйл ажиллагаатай танилцаж, олон улсын аврах ажиллагааны үзэсгэлэнг сонирхлоо.

2025/05/13
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/05/13
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна
2025/05/13
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ