Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалтад алба хаагчид хамрагдаж байна

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Гамшгаас хамгаалах сургалтын газар хамтран мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн анхан шатны буюу IV зэргийн сургалтыг энэ сарын 04-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Гүн нуур дахь сургалтын төв болон аймгийн Усан спорт сургалтын төвийн Усан санг түшиглэн зохион байгуулж байгаа тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 52 алба хаагч хамрагдаж байгаа юм.

 Сургалтаар мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадварыг эзэмшүүлнэ.

Онцгой байдлын байгууллагаас 2014 оноос хойш тус сургалтыг зохион байгуулж, алба хаагчдыг үе шаттайгаар мэргэшүүлж байна. 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ