Сургалтын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын барилга байгууламжид хяналт шалгалтыг зохион байгууллаа

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас Өмнөд бүсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Баянхонгор, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын 30 орчим алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, цэргийн алба зохион байгуулалт, гал түймрийн улсын хяналт шалгалтын цахим бүртгэл мэдээлэл, худалдаа олон нийтийн барилга байгууламж, өндөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст ажиллахад анхаарах асуудлын хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.  

 Мөн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын барилга байгууламжид хяналт шалгалтыг газар дээр  нь зохион байгуулж, харилцан туршлага солилцсоноороо онцлог байлаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв

Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ