Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухааны арвин их хөрөнгө оруулалт хийсэн амжилттайгаар 20 жилийн ойтойгоо золгож байна

A- A A+

Монгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухааны үндэс суурийг тавьж, тасралтгүй хөгжүүлж ирсэн Гамшиг судлалын үндэсний хүрээлэн өнөөдөр 20 жилийн түүхт ойтойгоо золгож байна.

2005 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын эрхэлсэн Сайдын тушаалаар "Гамшгаас хамгаалах сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн" нэртэйгээр байгуулагдаж байсан тус хүрээлэнгийн үйл ажиллагаа, бүтэц, нэгжийн тоо жилээс жилд нэмэгдэж, Технологи инновацын төв , Гамшиг судлалын төв, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв, Нөөц судлалын төв гэсэн үндсэн 4 төв, 5 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016), Сорилтын ISO17025 стандартуудыг нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний хүрээлэн юм.

Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн үндсэн үүрэг нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинжлэх ухаанчаар судалгаа хийх, үнэлгээ боловсруулж, бодлого боловсруулахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх юм. Энэ ч үүднээс нийгмийн аюулгүй байдал, хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчныг хамгаалах чиглэлд шинжлэх ухааны шийдлийг санал болгодог судалгааны гол төв болж чадсан.

Үүний нэгэн илрэл нь хорин жилийн хугацаанд тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, алба хаагчдын гүйцэтгэсэн 500 орчим судалгааны бүтээлийн үр нөлөөгөөр 60 гаруй хувь нь төрийн бодлогын баримт бичгүүдийн бодлого, журам, стандарт болон дүрэмд тусгалаа олсон байдаг. Мөн 192 гарын авлага, 143 дотоодын, 23гадаадын эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэгджээ.

Тодруулбал, өнөөдрийг хүртэл судалгааны үндсэн чиглэл 3-аас 8 болж өргөжиж, олон салбарт хамарсан нэгдсэн бүтэцтэй, шинжлэх ухаан, технологийн үндэс болсон томоохон байгууллага болон хөгжсөн, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухааны арвин их хөрөнгө оруулалт хийсэн амжилттайгаар 20 жилийн ойтойгоо золгож байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ