Онол, практикийн хурлыг зохион байгууллаа

A- A A+

Олон улсын хүмүүнлэнгийн өдрийг угтан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах эрт хариу арга хэмжээ, ач холбогдол, чиг хандлага” онол практикийн бага хурлыг 10 дахь жилдээ зохион байгууллаа. 

Хурлын сэдвийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах эрт хариу арга хэмжээний онол, практикийн асуудал, зудын үеийн эрт хариу арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламжийн үр дүн, ач холбогдол, 2023-2024 оны зудын гамшиг: малын хорогдлын таамаглалын тооцоолол зэрэг 7 илтгэлийг хэлэлцүүллээ.

Олон улсад эрт арга хэмжээ буюу “anticipatory action” гэсэн ойлголтыг ашиглаж үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнээр хохирлыг бодитой бууруулах, хямралын үеийн нөлөөллийг бууруулдаг цаг хугацаа, санхүүг хэмнэх, гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааны үеийн нүүлгэн шилжүүлэх, өвчин эмгэг тусах, амьжиргаагаа алдахаас урьдчилан сэргийлэх мөн нэрвэгдсэн хүмүүсийн сэтгэл зүй хүндээр гэмтэх эрсдэлүүдийг бууруулдаг ач холбогдолтой болохыг онол практикийн хуралд оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.  Тиймээс хурлаар хэлэлцсэн илтгэлүүдийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулахад эрт хариу арга хэмжээний олон улсын болон дотоодын туршлагад тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх арга замыг шинжлэх ухааны үндэстэй тодорхойлж, бодлогын болон практик санал, зөвлөмжийг гаргаж, холбогдох талуудад хүргүүлэхээр боллоо. 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.