Тухайн орон нутгийн онцлогт тохируулан гамшгаас хамгаалах аймгийн болон албаны төлөвлөгөөг боловсрууллаа

A- A A+

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналт 2025-002” сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Алба хаагчид гамшгийн нөхцөл байдал, гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах төлөвлөлт ба эрх зүйн орчин, шинэчлэгдэн батлагдсан гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам, дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлтийн болон мэргэжлийн ангийн дүрэм, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, цацраг, химийн аюул, ослын тухай ойлголт, ослын үеийн төлөвлөгөө боловсруулах заавар, аргачлал, гамшгаас хамгаалах улсын хяналтын дүн бүртгэлийн танилцуулга зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэгээ дээшлүүлсэн юм.

Мөн аймгийн гамшгаас хамгаалах жишиг төлөвлөгөө, гамшгаас хамгаалах албаны жишиг төлөвлөгөөг боловсруулж Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төсөлд саналаа нэгтгэлээ.  Сургалтын хүрээнд тухайн орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа уул, уурхайн үйлдвэрт Гамшгаас хамгаалах хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулснаараа онцлог байлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

Аюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ