“Ахлах офицер”-ын жилийн нээлтийг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын орлогч, штабын дарга нарын сургалтаар эхлүүллээ

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон зарласантай холбогдуулан тус жилийн нээлтийг Онцгой байдлын байгууллагаас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын орлогч, штабын дарга нарын сургалтаар эхлүүллээ. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян сургалтын арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Ахлах офицер”-ын жилийн хүрээнд офицер бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, цол, албан тушаалын нэр хүндийг дээшлүүлэх, өндөр боловсрол, туршлагатай ахлах офицеруудыг салбар бүрт ажиллуулахад анхаарахыг даалгасан. Тиймээс  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын орлогч, штабын дарга болон ахлах офицеруудын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, гэр бүл, нийгмийн хамгааллыг дэмжих, урам зориг, манлайллыг нэмэгдүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг  дээшлүүлэх хүрээнд энэ удаагийн сургалтын зохион байгуулж байна. Цаашид алба хаагчдыг гадаад, дотоодын их дээд сургуульд доктор, магистрын хөтөлбөрт хамруулах, англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглах чиглэлээр суралцах арга хэмжээг нэмэгдүүлэх сургалтуудыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөөд байна” гэлээ.

Сургалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Г.Баасандамба "Аюулгүй байдлыг хангах цогц арг хэмжээ, үндэсний сөрөн тэсвэрлэх асуудал", ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Н.Лхагвасүрэн "Орон нутгийн хамгаалалт, төрийн цэргийн байгууллагын хамтын ажиллагаа", Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангийн захирагч, бригадын генерал Б.Ууганбаяр "Гамшгийн нөхцөл байдал, удирдлага зохион байгуулалт", ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг "Гамшгаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ" сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм.

 Харин өнөөдөр сургалтад оролцогчид гамшгаас хамгаалах удирдлага зохион байгуулалт, олон нийтийн оролцоо хариуцлагын өнөөгийн байдал сайжруулах боломж сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, бүсийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онол, практикийн хурлыг зохион байгууллаа

Энэхүү хурлыг Гамшиг судлалын хүрээлэнгийн 20 жилийн ой, олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хийж байгаагаараа онцлог юм.

Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг унтраахаар ажиллаж байна

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 12 аймгийн 55 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 79 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

51-263581