Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшье

A- A A+

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг http://quiz.belenbai.mn/ сайтад байршуулан ажиллаж байна.

Тус хяналтын хуудас бүхий асуумжийг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн байршуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 4691 байгууллага, 6223 өрх, 8244 иргэн буюу нийт 19158 хүн хандаж, аюулгүй байдлаа шалган, анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

Аюулгүй байдлаа хангах өдрийн хүрээнд хяналтын хуудсыг бөглүүлэн, иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх энэхүү ажилд Орхон, Баянхонгор, Завхан аймгууд тэргүүлж байна.

Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаалах тул өөрсдийн болон орчныхоо аюулгүй байдлыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт тогтмол хянаж, холбогдох тухай бүрт хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Онцгой байдлын байгууллагын дайчид дэд байрт шалгарлаа

Нийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын “Хөх тэнгэрийн аврагч” аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол “Цэц мэргэд” аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.

Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгааллаа

Нийт дуудлагын 31 нь обьектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 нь үер,  2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ