Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 37 удаагийн обьектын түймрийн дуудлага бүртгэгдэж, 233 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 701 сая төгрөгийн хохирол учирсан байна.
“Дэлхийн зөн Монгол” ОУБ, Хөвсгөл орон нутгийн хөтөлбөртэй хамтран 23 сум, 1 тосгоны 42 хүнийг сургагч багшаар бэлтгэж, тэднээр дамжуулан сум, орон нутагт иргэд, олон нийтэд зориулсан гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн 42 боловсролын байгууллагын барилга байгууламжид гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийж, тус байгууллагуудын 400 орчим ажилтан, алба хаагчдыг сургалтад хамрууллаа.
Албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг дээшлүүлэх хүрээнд салбар, анги бүрт бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийсэн. Энэ хүрээнд алба хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг байгуулан, тохижуулахаар ажиллаж байна.

Мөн “Яаралтай тусламжийн цогц менежмент” сургалтад алба хаагчдыг хамруулж, гамшиг, ослын үед анхны тусламж үзүүлэх мэдлэгийг нэмэгдүүлсэн зэргээр зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцоллоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян аймгийн Онцгой байдлын газар, анги, салбаруудад ажиллаж, орчин нөхцөлтэй танилцан, холбогдох мэдээ, мэдээлллийг өгсөн юм.

2025/04/24
Шинэ мэдээГазар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ.
2025/04/24
Шинэ мэдээНийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын “Хөх тэнгэрийн аврагч” аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол “Цэц мэргэд” аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.
2025/04/24
Шинэ мэдээНийт дуудлагын 31 нь обьектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 нь үер, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.