ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас нийслэлийн хүрээний анги, байгууллагын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын сургалтын энэ сарын 23-24-ний өдрүүдэд НОБГ-т зохион байгууллаа.
Сургалтаар гал унтраах тоног төхөөрөмж ба галын дохиоллын системийн цахилгаан хангамж, цахилгаан байгууламжийн галын аюулгүй байдал, галын дохиоллын систем, зөрчлийн хэрэг бүртгэлийн үйл ажиллагаа, анхаарах асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулсан юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй, орон сууцны барилга байгууламжийн болон хийн хангамж, шатахуун түгээх станцын барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал түймрийн улсын хяналтын хүрээнд дадлага хийж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/23
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/04/23
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна
2025/04/23
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ