ОХУ-ын Новокузнецк хотын Аврах үндэсний төвд зохион байгуулагдаж байгаа “Уул уурхайн аврах ажиллагааны чиглэлээр хамтарсан семинар”-т ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэнгээр ахлуулсан алба хаагчид хамрагдаж байна.

Энэ сарын 22-25-ны өдрүүдэд болж байгаа тус арга хэмжээний хүрээнд Засгийн газрын харьяа Уул уурхайн аврах ажиллагааны төв, төвийн бүтцийн байгууламж болон Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж байгаа юм.

Мөн Уул уурхайн аврах ажиллагааны тоног төхөөрөмж, аврах ажиллагааны шийдвэр гаргах, гүйцэтгэх чиглэлээр аврагч нарын сургалт дадлага болоод хувцас, холбооны хэрэгслийн музейн үйл ажиллагаануудтай танилцана.
2025/04/22
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/04/22
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна
2025/04/22
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ