ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Атул Малхари Готсурветэй Элчин сайдын яамны байранд уулзалт хийж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд хэрэгжих “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн хүрээнд тус үйлдвэрийн гал, гамшгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Энэтхэг, Монголын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах талаар хэлэлцсэн юм.

Тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгждэг Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг богино, дунд хугацааны мэргэжлийн сургалтад хамруулах боломжийн талаар ярилцлаа. Мөн хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, эрчимжүүлэх чиглэлээр болон бусад асуудлаар яриа хэлцэл өрнүүлсэн юм.
2025/04/21
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна
2025/04/21
Шинэ мэдээСэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэж байна
2025/04/21
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ