“Уулын болон аюултай нөхцөлд өндрөөс аврах ажиллагаа"-ны сургалтад хамрагдаж, сургагч багш, зааварлагчийн эрхтэй боллоо

A- A A+

БНФУ-ын Флорак хотноо зохион байгуулагдсан “Уулын болон аюултай нөхцөлд өндрөөс аврах ажиллагаа"-ны сургалтад ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах  111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр, Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлагч О.Эрхэсбаяр нар хамрагдлаа.

Сургалт Окситанй мужид байрлах өндөр уул, эрсдэлт орчинд аврах ажиллагаа явуулах Үндэсний сургалтын төвд болсон бөгөөд бүхий л орчинд үүрэг гүйцэтгэх болон хөдөө, суурин газарт аврах ажиллагаа явуулах онолын мэдлэг болон дадлагыг эзэмшиж, сургагч багш, зааварлагчийн эрхтэй боллоо.

Тус хөтөлбөр нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд өнгөрсөн онд 6 алба хаагч сургалтад хамрагдсан юм. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм

Колумби даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Газар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ. 

Онцгой байдлын байгууллагын дайчид дэд байрт шалгарлаа

Нийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын “Хөх тэнгэрийн аврагч” аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол “Цэц мэргэд” аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.