“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна

A- A A+

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж байгаа “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагаас  сургалт, дадлага, бүтээн байгуулалтын олон талт ажлыг өрнүүлж, шинэ уриалга санаачлагыг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Булган аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын хүүхэд, багш ажилтан, ард иргэдэд мэдлэг олгох хүрээнд Гал түймэр унтраах, аврах 20, 50 дугаар анги болон Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаатай танилцуулж, ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болоод хувцас хэрэглэлтэй танилцууллаа.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан Х.Батсайхан алба хаагчдад Гал түймэртэй тэмцэх байгууллагын түүхэн замнал, албаны бахархал сэвдээр танхимын сургалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

Мөн Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сургалтад хамруулж, аюулгүй амьдрах ухаан, болзошгүй гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх өөрийгөө болон бусдад анхан шатны тусламжуудыг үзүүлэх мэдлэг олгохын зэрэгцээ уриалга бүхий үйл ажиллагааг өрнүүлж байна.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн манлайллыг нэмэгдүүлж, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах, таниулах, мэдээллээр хангах, бүтээлч, үр ашигтай санал санаачилгыг дэмжих, үр дүн, туршлагыг нэвтрүүлэх зорилготой тус аяныг  гурван чиглэл, агуулгаар зохион байгуулж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм

Колумби даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Газар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ. 

Онцгой байдлын байгууллагын дайчид дэд байрт шалгарлаа

Нийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын “Хөх тэнгэрийн аврагч” аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол “Цэц мэргэд” аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.