Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар 11 аймгийн 39 суманд 58 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 2722 га, хээрийн 686,182 га талбай, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнхжмөл өвсийг шатаахгүй байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
calendar_today2025/04/18
Шинэ мэдээМонгол Улсад гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухааны үндэс суурийг тавьж, тасралтгүй хөгжүүлж ирсэн Гамшиг судлалын үндэсний хүрээлэн өнөөдөр 20 жилийн түүхт ойтойгоо золгож байна.
calendar_today2025/04/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
calendar_today2025/04/18
Шинэ мэдээХиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна.
Та манай үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлнэ үү.
2023 © ЗОХИОГЧИЙН ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. МЭДЭЭЛЭЛ ХУУЛБАРЛАХ ХОРИОТОЙ
Вэбсайтыг “Грийнсофт” ХХК хөгжүүлэв