“Уулын болон усны сургалт”-ын төвийг байгуулж, салбар бүрт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүллээ

A- A A+

Он гарсаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 61 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 516 хүний амь нас, 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсантай холбогдуулан төвийн 5 сургуулийн 1258 сурагчдад сургалтыг зохион байгуулсан.

Аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ, ерөнхий боловсролын 2 сургуульд  байгууллагын чадавхын үнэлгээ, уул уурхайн компани, шатахуун түгээх 3 станцад эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ,  3 суманд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээг тус тус хийхээр төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдыг сургаж, дадлагажуулах хүрээнд “Уулын болон усны сургалт”-ын төвийг байгуулсан.

Мөн ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд анги салбар бүрт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн гэдгийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян энэ үеэр Онцгой байдлын байгууллагын стратегитэй хөгжлийн бодлого, хөтөлбөр, дэвшүүлсэн зорилт үйл ажиллагаа, техник хэрэгслийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

COP17: Оролцогч, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Болзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм

Колумби даяар гурав хоногийн гашуудал зарлажээ

Газар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ. 

Онцгой байдлын байгууллагын дайчид дэд байрт шалгарлаа

Нийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын “Хөх тэнгэрийн аврагч” аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол “Цэц мэргэд” аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.