Баян-Өлгий аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагыг 2024 онтой храьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 790 хүний амь нас, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 19.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Алба хаагчид аймаг, 13 сум, нэг тосгоны болон гамшгаас хамгаалах 14 алба, ерөнхий болон тусгай зориулалтын 39 мэргэжлийн анги, 103 хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хянан баталж, жил хоёр удаа тодотгол хийж ажиллаж байна.
Алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдрыг хөгжүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах зорилтын хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд мөнх цаст болон хад асгатай өндөр уул, урсгал ус, тогтмол уснаас эрэн хайх аврах ажиллагааны онолын болон биеэр гүйцэтгэх дадлага сургуулилтыг зохион байгуулж, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүллээ.

Онцгой байдлын газрын “Бүтээмжийн орон тооны бус зөвлөл”-өөс санаачлан 44 нэр төрлийн бүтээлч ажлыг хийж, ажиллах орчин нөхцлийг бүрдүүлсэн гэдгийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян, Үндсэн үүргийнхээ хажуугаар өөрсдийн ажиллаж, амьдрах орчин нөхцлөө сайжруулж, үүрэг гүйцэтгэх чадавхыг тогтмол дээшлүүлэхэд анхаарч байгааг сайшаагаад алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

2025/04/15
Шинэ мэдээБолзошгүй эрсдэл, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм
2025/04/15
Шинэ мэдээГазар хөдлөлтийн голомт нийслэл Богота хотоос 400 км-ийн зайд орших Сан-Хосе-дель-Пальмар гэдэг бүс нутагт байжээ.
2025/04/15
Шинэ мэдээНийт 10 аравт оролцсон тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагын “Хөх тэнгэрийн аврагч” аравтынхан үндэсний сурын харвааны төрөлд тэргүүн байр, морин уралдааны төрөлд тэргүүн байр эзэлсэн бол “Цэц мэргэд” аравтынхан морин уралдааны төрөлд дэд байрыг эзэлсэн юм.