Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төвийг энэ онд ашиглалтад оруулна

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд өнгөрсөн онд  29 удаагийн  гал түймрийн дуудлага бүртгэгдэж, 10 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан бол он гарсаар  9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 1,8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

“Хаялага нуур”-ыг түшиглэн уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлагын төвийн байгуулах газрыг “Сүмбэр” сумын ИТХ-аар шийдүүлж, орон нутгийн болон улсын хөрөнгө оруулалтаар төсвийг шийдвэрлүүлэн, 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгай зориулалтын хүн тээврийн автомашиныг хүлээн авч, Хөдөлгөөнт удирдлагын байрыг орон нутгийн төсвөөр шинээр тохижуулан,Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 17 сая төгрөгийн үнэ бүхий 10 км зайнаас удирдах боломжтой чанга яригч, өндөр нягтаршил бүхий камертай нисгэгчгүй нисэх төхөөрөмийг хүлээн авснаар урьдчилан сэргийлэх болон эрэн хайх аврах ажиллагаанд ашиглаж байна.

Алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгааг Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтанбагана мэдээллээ.

 

               

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Индонезид 1600 удаагийн чичирхийлэл бүртгэгджээ

Тус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Газар нутгийн 81.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртжээ

Тус шинэчилсэн атлас нь 10 бүлэг, 71 зураглалтай бөгөөд дөрөв дэх удаагийн үндэсний үнэлгээ юм. 

“Ногоон ирээдүйн түншлэл: Эмэгтэйчүүдийн манлайлал” форумд панелистаар оролцлоо

Тус форумд 21 аймаг, нийслэл, дүүрэг болон бусад төрийн байгууллагын нийт 120 орчим төлөөлөгч оролцож, байгаль хамгаалалд төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллыг бэхжүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргалаа.