Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт Хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Дотоод хэргийн их сургуулийн тэргүүний салаа, тасаг, сонсогч шалгаруулах сургалт, дадлагын эрэгтэй салааны төрөлд Онцгой байдлын сургуулийн дэслэгч А.Шинэбаяр захирагчтай салаа дэд байрт шалгарлаа.
Тус тэмцээн нь сонсогчдын цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, цэрэгжилт жагсаалч ажиллагааг сайжруулах, өв тэгш бие бялдрыг хөгжүүлэх, сонсогчдыг чадавхижуулах зорилгоор зохион байгуулагддаг юм.
Тэмцээнд бүрэлдэхүүн 6 сургуулийн 12 баг оролцож, эрэгтэй, эмэгтэй төрлөөр аваргуудаа шалгаруулсан байна.
2025/03/20
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/03/20
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна