Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган, Онцгой байдлын байгууллагаас доктор, профессор, хошууч генерал П.Дашыг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор,Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, хурандаа Г.Даваадоржийг "Монгол Улсын Гавъяат багш цол"-оор тус тус шагналаа.
Хошууч генерал П.Даш нь Засгийн газрын 2004 оны I тогтоолоор Иргэний хамгаалалтыын газар, Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газрыг нэгтгэн Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулахад анхны даргаар томилогдон 2007 оныг хүртэл ажилласан юм. Иргэний хамгаалалтын уламжлалт ойлголтоос гамшгаас хамгаалах үзэл баримтлалд шилжсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулан, хэрэгжилтийг хангах, улмаар шинэ тутам үүсгэн байгуулагдсан гамшгаас хамгаалах чиг үүрэгтэй тохируулагч агентлагийг эмхлэн байгуулах, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, гамшгийн менежментийг боловсронгуй болгох талаар санаачилга гарган ажилласнаар Онцгой байдлын байгууллагын эрх зүйн орчин шинэчлэгдэж, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх дээшилж, алба хаагчдын нийгмийн хамгаалал сайжирсан юм.
Хурандаа Г.Даваадорж нь 1968 онд тухайн үеийн Дархан хотын Гал унтраах ангид аврагч-гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, ОБЕГ-ын системийн байгууллагуудад тасралтгүй 53 жил үр бүтээлтэй ажиллаж, 2008 оноос ДХИС, МУИС, МБИС, ИЗОУИС, ШУТИС, ХҮРЭЭ мэдээлэл холбооны технологийн дээд сургуулиудад зөвлөх профессор багшаар ажиллаж байна. Тэрээр 2003 онд “Гал түймэр унтраах техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах судалгаа” сэдвээр доктор (Ph.D), 2015 онд Зөвлөх инженерийн зэрэг хамгаалж, 2006 онд Батлан хамгаалахын их сургууль, ИЗИС-ийн профессорын цол хүртсэн. Улмаар олон улсын шинэ техник, технологи, сургалтын дэвшилтэт арга зүйн мэдээлэл авч, Монгол орны нөхцөлд бага хэмжээний гал унтраах техник хэрэгслийн оношлох инновац ДА-1, ДА-2, ДА-3 төхөөрөмжүүдийг зохион бүтээж, туршин үйлдвэрлэлд нэвтрүүлснээр оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн ашигтай загварын гэрчилгээ авсан юм.
2025/03/18Шинэ мэдээ
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан зарим алба хаагч, ахмад ажилтнуудад төрийн дээд одон медаль хүртээснийг өнөөдөр гардуулан өглөө.
2025/03/18Шинэ мэдээ
Онцгой байдлын байгууллагаас доктор, профессор, хошууч генерал Г.Даш, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, хурандаа Г.Даваадорж нар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ.