ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлагыг бригадын Уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтын төвд зохион байгууллаа.


Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой таван өдрийн турш үргэлжилсэн уг дадлага сургуульд эрэн хайх, аврах салбарын нийт 30 алба хаагч хамрагдаж онол, дадлага хэлбэрээр зохион байгуулсан ба дадлага сургуулийн үеэр 7-9 метрийн усны гүнд нийт 67 удаагийн шумбалтыг хийсэн юм.


Энэ удаагийн дадлага сургууль нь шинээр албанд орсон, анхны болон хоёр дахь удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагчдыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэргээр ур чадварыг эзэмшүүлснээрээ онцлог байлаа.
2025/03/17
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
2025/03/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/03/17
Шинэ мэдээУсанд живэх осол нь хэнд ч, ямар ч гэр бүлд, хэдийд ч тохиолдож болох ба энэ нь агшин зуурт, чимээгүй тохиолддог.