Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, сургуулийн бодлого, шийдвэр, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, сургуулийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө.

Мөн энэ үеэр нийслэл, орон нутгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар болон холбогдох мэргэжилтнүүдэд сургуулийн зохион байгуулалтын талаар танилцуулж, бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

2025/03/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/03/12
Шинэ мэдээДэлхийн аварга шалгаруулах тэмцээн довтолгооны шатны төрлөөр эхэлж байна