Ой, хээрийн түймрүүдийг унтраахаар ажиллаж байна

A- A A+

Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Дундговь аймгийн Өндөршил суманд өнөөдөр /2025.03.10/ бүртгэгдсэн хээрийн түймрийн голомтод тухайн аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан үүрэг гүйцэтгэж  байна.

Мөн өчигдөр буюу 09-нд гарсан Архангай аймгийн Хайрхан, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа билээ.

Энэ жилийн хувьд хуурайшилтын зэрэг өндөр байгаа бөгөөд хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.

Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Усны өдөр”-ийн хүрээнд “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд ирэхийг урьж байна

Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.

COP17: “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулах хэлэлцүүлгүүд

Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.

Улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг засаг дарга нарт үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.