Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

A- A A+

Хаврын хуурайшилтын өдрүүд эхэлж, ой, хээрийн түймрийн тохиодол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар өгсөн юм.

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны байдлаар  Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт сум буюу нийт 4 аймгийн 11 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

 Архангай аймгийн Хайрхан, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар хээрийн 71.495 га талбай, 16 гэр, 22 хашаа саравч, хоёр автомашин, 2100 боодол өвс түймэрт өртсөн бөгөөд хохирлын хэмжээ эцэслэн гараагүй байна. 

Өчигдөр буюу 09-ний өдөр гарсан 14 удаагийн ой, хээрийн гал түймрийн шалтгаан нь урьдчилсан байдлаар 4 буюу 28.5% нь сумдын төвлөрсөн хогийн цэгээс, 2 буюу 14.2% нь гэрийн яндангаас, 2 буюу 14.2% нь ил галаас үүсвэрлэн гарсан бол 6 буюу 43.1% нь шалтгаан тогтоогдоогүй байгаа юм.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн нийт 820 хүн, 149 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэлээ. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа хэдий ч иргэдийн болгоомжгүй үйлдлээс түймрийн тоо, хохирол буурахгүй байна.  Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Усны өдөр”-ийн хүрээнд “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд ирэхийг урьж байна

Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.

COP17: “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулах хэлэлцүүлгүүд

Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.

Улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг засаг дарга нарт үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.