Алба хаагчдыг сургалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

A- A A+

Дэлхийн сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас АШУИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн чих хамар хооолойн эмч нартай хамтран нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчдад зориулсан сонсгол бууралтыг эрт оношлон илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах, дуу дамжуулах хэлбэрийн сонсгол буурах эмгэгийн талаар сурталчлан таниулах, зөв дадал, зуршлыг хэвшүүлэх хүрээнд сургалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.


Сургалт, үзлэгт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах-09 дүгээр анги, НОБГ-ын  70 гаруй алба хаагчийг хамруулсан юм. 

Алба хаагчид ажил мэргэжлээс шалтгаалсан дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт, чихний хэнгэрэг хальс цоорох эмгэгийг эрт илрүүлэн оношлох, урьдчилан сэргийлэх аргад суралцаж, сонсгол бууралтын түвшинг багасгах, хамгаалах чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээллийг авч, мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Усны өдөр”-ийн хүрээнд “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд ирэхийг урьж байна

Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.

COP17: “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулах хэлэлцүүлгүүд

Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.

Улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг засаг дарга нарт үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.