Аюулт үзэгдэл, ослын 107 удаагийн дуудлага бүртгэгдлээ

A- A A+

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.02.24-03.02/  нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 107 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. 


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгааллаа.


 Нийт дуудлагын 92 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь газар хөдлөлт, нэг нь боом өвчний дуудлага байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Усны өдөр”-ийн хүрээнд “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд ирэхийг урьж байна

Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.

COP17: “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулах хэлэлцүүлгүүд

Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.

Улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг засаг дарга нарт үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.