Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт сумын ерөнхий боловсролын II сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл, үндэсний үнэт зүйл, өв соёлоо дээдлэх, эрсдэлийг ойлгох, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-сөрөн тэсвэрлэх агуулгаар сургалт хийлээ. Сургалтад тус сургуулийн ахлах ангийн 180 гаруй сурагч хамрагдсан юм.

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, байгаль дэлхий, эх орноо хайрлах, цөлжилтөөс сэргийлж мод тарих, уур амьсгал, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшиг, ослын үед өөрийн болон бусдын амь насыг хамгаалах талаар мэдлэг олгосоноос гадна суралцагчдын эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулснаараа онцлог байлаа.

2025/02/27
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/02/27
Шинэ мэдээЭнэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.
2025/02/27
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.