Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас өнөөдөр зохион байгуулсан “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн нэг хэсэг болох “Эрсдэлийн удирдлагыг төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх арга зам” хэлэлцүүлэгт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ганзориг панелистаар оролцлоо.

Энэ үеэр төр болон хувийн хэвшил, гадаадын сайн туршлагуудын жишиг, манай улсад эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрхэн нэвтрүүлсэн, цаашид хэрхэн төлөвшүүлэх, тулгардаг асуудал, бэрхшээл, цаашдын чиг хандлагын талаар нээлттэй санал солилцсон юм.

Тус хэлэлцүүлэгт Засгийн газар, яам, агентлагууд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, олон улсын болон судалгаа шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн 130 гаруй төлөөлөл оролцож, баримт бичгийн төсөлд тусгах санал, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудлын хүрээнд санал, шүүмж, дүгнэлтээ танилцуулахаас гадна эрсдэлийн удирдлагын сайн туршлага, хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
2025/02/25
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/02/25
Шинэ мэдээЭнэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.
2025/02/25
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.