XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн цагаан сарын баярыг угтан ахмад настнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ОБЕГ-ын удирдлага, Ахмадын хорооны удирдах зөвлөлөөс зохион байгууллаа.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын маань алба хаагчдын дундаас цэргийн дээд цолтнууд, Монгол улсын гавьяатууд, Олон Улсын Иргэний хамгаалалтын баатарлаг үйлстнүүд төрөн гарч, хууль эрхзүйн орчны шинэчлэл хийгдэж, алба хаагчид маань даян дэлхийн энхийг сахиулах үйлс, олон улсын аврах ажиллагаанд оролцож улсынхаа нэрийг өндөрт өргөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг бахархан дурдахад таатай байна. Энэ бүхэн үе, үеийн удирдан манлайлагчид, ажилтан, алба хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн минь ажил үйлсийн үр дүн, ахмад үеийнхэн та бүхний минь зүтгэл юм. Цаашдаа ч та бүхний туршлага, сургамж, санал зөвлөмж үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ үеэр 60, 70, 80 насны тэгш ой тохиож байгаа ахмадуудад гарын бэлэг гардуулж, Ахмадын хорооны “Ахмадын алдар” тэмдгээр 5 хүнийг шагнаж, урамшууллаа.

2025/02/25
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/02/25
Шинэ мэдээЭнэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.
2025/02/25
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.