"Оюутолгой" ХХК-аас холын холбоо зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлэх богино долгионы радио станцыг хүлээлгэн өглөө

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай 2017 оноос хойш гамшигтай тэмцэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр "Оюутолгой" ХХК-аас 230 гаруй сая төгрөгийн өртөг бүхий "Barret 4090" загварын богино долгионы радио станцын багц тоног төхөөрөмжийг хандиваар хүлээлгэн өглөө.

Тоног төхөөрөмж хүлээлцэх арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, "Оюутолгой" ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй байдал байгаль орчны асуудал эрхэлсэн ерөнхий менежер Филип Абрахам нар оролцсон юм.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян "Улаанбаатар хотод цахилгаан соронзон долгионы нягтаршил, орчны нөлөөлөл өдрөөс өдөрт нэмэгдэж, радио долгион тархахад саад учруулснаар холбоо тогтоох холын зайг багасгаж байна. Харин та бүхний тусламж дэмжлэгтэйгээр холын холбоо зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлж байгаад баяртай байна" гэлээ.

Богино долгионы радио холбооны сүлжээ нь улсын хэмжээнд агаарын орон зайг бүрэн бүрхдэг бөгөөд сүлжээгүй, алслагдсан бүс нутгаас холын холбоо зохион байгуулах, мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй юм. Тус төхөөрөмжийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд Иргэний хамгаалалтын байгууллагын үеэс эхлэн өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд эрчим хүчний хэрэглээ болон өртөг, урсгал зардал багатай цорын ганц холбооны хэрэгсэл гэдгээрээ онцлогтой.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

“Усны өдөр”-ийн хүрээнд “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд ирэхийг урьж байна

Монгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.

COP17: “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулах хэлэлцүүлгүүд

Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.

Улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг засаг дарга нарт үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.