Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран КАДРИ үнэлгээнээс гарсан зөвлөмжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх хүрээнд холбогдох салбар, яам, агентлагийн 60 гаруй төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, эрчим, цар хүрээ, үзүүлэх нөлөө, учрах хохирол улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа уур амьсгалын гаралтай гамшиг, аюулт үзэгдэл нь түүхэн хэм хэмжээ, ирээдүйн таамаглал, төлөвөөс давсаар байна. Манай улсын хэмжээнд тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл ослын тоо давтамж бодитой буураагүйгээс гадна ус, цаг агаар, уур амьсгалын гаралтай аюулт үзэгдлийн сүүлийн 10 жилийн дундаж хоёр дахин нэмэгдсэн статистик байна” хэмээн онцоллоо.
“Гамшиг, уур амьсгалын эрсдэлийг удирдах чадавх”-ыг тодорхойлох зорилгоор 2023-2024 онд чадавхын үнэлгээг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл буюу КАДРИ түншлэлийн багаас хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, салбар хоорондын зохицуулалт гэсэн үндсэн зургаан салбарын хүрээнд нийт 157 үүнээс хэрэгжүүлэхийг тусгайлан зөвлөсөн 45 зөвлөмжийг гаргасан байна.
Тиймээс тус хэлэлцүүлгээр дээрх зөвлөмжүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцлоо.
Аливаа гамшиг, аюулт үзэгдэл, осолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийг даван туулах чадавхыг бий болгох, бэхжүүлэх асуудал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй учраас тус хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.
2025/02/24
Шинэ мэдээМонгол орны жилийн дундаж агаарын хэм 1940 оноос хойш 2.460С-аар нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчмийг нэмэгдүүлж, улам бүр даамжруулж байна.
2025/02/24
Шинэ мэдээЭнэ үеэр Монгол Улсын хэмжээнд усны нөөц, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, усны салбарын стандартчилал мэдээ, мэдээллийг оролцогчдод хүргэж, санал солилцоно.
2025/02/24
Шинэ мэдээМонгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.